Цогц арга хэмжээний хүрээнд уулзалт зохион байгууллаа

2022-03-16 11:32:59

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн  2021 онд хэрэгжсэн  хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн нээлттэй зах зээл дээр ажиллахад дэмжлэг үзүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа  төрийн бус, ажил олгогч байгууллагуудыг чадавхжуулах уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтыг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нарангарав, ХБХХЕГ-ын Хөгжил, хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Ц.Нямсүрэн нар нээв.

Уг сургалтад 14 төрийн бус байгууллага, 21 ажил олгогч байгууллага оролцож “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга), Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх үйлчилгээ ба Жайка dpub2 төслийн үйл ажиллагааны танилцуулга, 2021 оны Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн нээлттэй зах зээл дээр ажиллахад дэмжлэг үзүүлэх цогц арга хэмжээний хэрэгжилт, явцын үр дүнгийн талаар танилцуулж, төрийн бус, ажил олгогч байгууллагууд санал хүсэлтээ солилцсон, ажил хэрэгч, үр дүнтэй сургалт, уулзалт боллоо.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)