Барилга угсралтын ажил дуусав

2021-12-07 12:16:46

Барилга угсралтын ажил дуусав 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн спорт заалны барилгын ажлын гүйцэтгэл 75 хувьтай байгаа ч БНХАУ-ын хил хаагдсантай холбогдуулан захиалсан металл хийц, дээврийн материал ирэхгүй хойшилсны улмаас барилга угсралтын ажлыг 2021 оны арваннэгдүгээр сарын 30-наар түр зогсоосон байна.

Барилгын ажлыг 2022 онд үргэлжлүүлнэ

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 75 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын дулааныг холбох инженерийн шугам сүлжээ тухайн байршилд байхгүй тул 2021 оны арваннэгдүгээр сард уг цэцэрлэгийн барилгын ажлыг 2022 онд үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүний тулд улсын төсөвт инженерийн шугам сүлжээний зарда болох 980 сая төгрөгийг тусгуулсан байна.

Технологийн зогсолт хийлээ 

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын цэцэрлэгийн барилгын ажлыг 2021 оны аравдугаар сарын 30-нд түр зогсоож, технологийн зогсолт хийсэн байна. Мөн “Ре конскртакшн” төвийн гаргасан барилгын чанарт өгсөн хөндлөнгийн дүгнэлтэд дурдагдсан зөрчил дутагдлыг цаашид арилгуулах юм.

Сургууль, спорт заалны барилгын ажлыг зогсоов

Завхан аймгийн Сонгино сумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, спорт заалны барилгын ажил удааширсан тул 2021 оны аравдугаар сарын 30-нд гүйцэтгэлийг зогсоосон байна. Уг барилгын ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)