Нэгдүгээр сургуулийн спорт цогцолборын барилга угсралтын ажил 80 хувьтай байна

2021-11-08 08:45:43

Нэгдүгээр сургуулийн спорт цогцолборын барилга угсралтын ажил 80 хувьтай байна

Говь-Алтай аймгийн Есөнмөнх сумын нэгдүгээр сургуулийн спорт заалны барилгын ажлын нийт санхүүжилт 980 төгрөг бөгөөд барилгын ажлын явц 80 хувьтай байна. Үүнд газар шорооны ажил хийгдэж, карказ усгарха жил хийгдэж, хүзүүвч барилгын өрлөгийн ажил хамаарна.

Барилгын ажил удаашрав

Говь-Алтай аймгийн Бигэр сумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил ковид цар тахлын улмаас материалын хомдсолд орсон байна. Уг барилгын өртөг 3.2 тэрбум төгрөг бөгөөд БНХАУ-аас захиалсан бараа хилээр нэвтэрч чадахгүй болсон шалтгаанаар барилгын ажил удааширжээ.

2021 онд барилга угсралтын ажил хийгдсэнгүй 

Говь-Алтай аймгийн Шарга сумын 75 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын газар шорооны ажил хийгдэж, карказ угсралт, өрлөг, шаврын ажил хийгдэж цонх суулгасан бөгөөд 2021 оны барилга угсралтын ажил хийгдээгүй дүн мэдээтэй байна. Уг барилгын нийт өртөг 900 сая төгрөг юм.

12 дугаар хорооны цогцолборын барилгын ажил удаашралтай байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар удаашралтай байна. Одоогийн байдлаар уг барилгын дотор засал, гадна дэд өртөөний барилга болон заалны засвар, 2, 3 дугаар давхрын засал, гадна зам талбайн ажил хийгдэж байна.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)