МОНГОЛ ДУУЧДЫГ БОДЛОГООР ДЭЛХИЙД ГАРГАНА

2016-01-26 16:19:07

Монголын орчин цагийн шилдэг поп дууг гадаад хэлээр, түүн дотроо англи хэлээр дуулан монгол угсаатан дунд төдийгүй олон улсад монгол дуу аялгууг түгээн дэлгэрүүлэх, монголын соёлын нөлөөллийг өргөжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн санаачлагаар “Монгол дуу - дэлхийд” анхдугаар  дөрвөн үе шаттайгаар зохион байгуулагдаж байна. Уг уралдааны хамтран зохион байгуулагчаар МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгионы "Doly production”-ны баг ажиллаж байгаа юм. Энэ талаар өнөөдөр БСШУЯ-аас хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Энэ үеэр БСШУ-ны сайд “Бид эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа.  Монголын эдийн засаг ойрхон ойрхон  хямраад байгаа нь  манай улс зөвхөн уул уурхайгаас хамаатай эдийн засагтай байгаагаас шалтгаалаад байна. Монголчуудын доллар олдог ганц суваг нь уул уурхай болчоод байна. Хямралд өртдөггүй орон болоход эдийн засгийн олон зам шаардлагатай. Үүний нэг нь  соёлын үйлдвэрлэл юм. Энэхүү бэлэн дэд бүтцээ  зөвхөн дотоодын зах зээл дээр байлгаад байх биш дэлхийн зах зээл гаргах,  монголоо сурталчлах  боломжийг энэ уралдаан нээж өгч байна” гэлээ.

Уралдааныг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн 25-р суваг, UBS music, Star TV, VTV, Royal ТВ, 11 channel, “World”, SCH, Парламент зэрэг 10 телевизийн сувгаар нэгэн зэрэг цацагдах юм. 2015 оны 9 дүгээр сараас эхлэн  уралдааны урьдчилсан шатны болзлыг тараасан бөгөөд зохион байгуулах комиссын хаягаар давхардсан тоогоор  100-аад оролцогч дууны орчуулгын гүйцэтгэл болон дуулсан дуугаа ирүүлснээс  10 хүнийг шалгаруулж дараагийн шатанд тэнцүүлжээ.

Уралдааны финал буюу шувтаргад шалгарсан 10 оролцогч нь 4 шаталбараар өрсөлдөнө. Уралдааны үндсэн шүүгчээр гавьяат жүжигчин Б.Дашдондог, ая зохиогч  СТА Б.Ангирмаа,  дуучин К.Номинжин нар ажиллаж байна. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)