Иргэдийн өргөдөл, гомдлыг 24 цагийн турш хүлээн авч байна

2021-03-04 10:23:11

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь долоо хоногийн турш 24 цагаар ажиллаж байгаа. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 3-нд иргэдээс нийт 399 дуудлага ирсэн бөгөөд 390 буюу 97.7 хувьд нь үйлчилгээ үзүүлсэн байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа есөн секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.25 минут байгаа юм. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 24 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 16 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх нийт дуудлагын 151 буюу 38.7 хувийг шинжилгээний цэгийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах, шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх талаарх асуулт, хүсэлт эзэлж байна. Харин дуудлагын 69 буюу 17.7 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, өөрийн гаргасан өргөдөл, гомдлын явцтай танилцах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэллээ.

Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 1800-1200 тусгай дугаараар гуравдугаар сарын 3-ны өдөр нийт 27 өргөдөл, гомдол ирсэн. Үүнээс ес буюу 33.3 хувийг шийдвэрлэсэн бөгөөд 18 буюу 66.7 хувь нь судлагдах шатандаа байна.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)