Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдээс ирсэн 1500 гаруй саналыг тусгажээ

2020-11-28 02:52:29

 
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдаж  нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөлт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн 2021 оны төсөв батлах, нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нийслэлийн ИТХ-ын ээлжит II дугаар хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ. Хуралдааны эхэнд нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцууллаа. 

Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  5 бүлгийн 23 дэд бүлэгт 822 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнээс газрын менежментийг  хэрэгжүүлэх чиглэлээр 63 ажил, хот байгуулалт, газар зохион байгуулалтын чиглэлээр 567 ажил, хот байгуулалтын чиглэлээр 69 ажил, нөхөн олговор олгох, газрын байршил, хэмжээний талаар 106 ажлыг хийж гүйцэтгэжээ. Тэгвэл нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг 5 бүлгийн 21 дэд бүлэгт 717 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулсан аж. Төлөвлөгөөг боловсруулахдаа УИХ-ын гишүүд, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, гурван яам,  иргэдээс ирсэн 1500 гаруй саналаас тусгажээ. 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хаягийн нэгдсэн системийг нэвтрүүлэх, Е-газар апп нэвтрүүлэн иргэд газартай холбоотой мэдээллийг цахимаар авах боломжийг бий болгох, газар ашиглалтыг сайжруулах, Дэнжийн мянга, Толгойт, Дамбадаржаа, Шархад  төвийн газар чөлөөлөлтийг зохион байгуулах зэрэг ажлууд багтжээ.



Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар асуулт асууж, нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар хариулт өгсөн юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)