/2020.11.18/-НЫ 10:00 ЦАГТ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДЛАА

2020-11-18 12:49:12

Хан-Уул дүүргийн Онцгой комиссын ээлжит шуурхай хурал 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өглөөний 10:00 цагт шуурхай хуралдлаа.

Хурлаар Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтсийн  дарга нар цар тахлын үеийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар дүүргийн Онцгой комисст танилцуулаа.

Шуурхай хурлаар Хан-Уул дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан Гамшгаас хамгаалан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллах дараах үүрэг даалгаврыг дүүргийн Онцгой комиссын гишүүдэд өглөө. Үүнд

*Нөөцийн махны борлуулалтыг хийхэд халдвар хамгааллыг дэглэмийг сахиулах

*Эрүүл мэндийн төв дээр хийгдэж байгаа оношилгооны төвтэй холбоотой асуудлаар иргэдэд бухимдал чирэгдэл үүсгэхгүй, хяналт тавин ажиллах

*Дүүргийн нутаг дэвсгэрт ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлэх

* Хог хаягдал болон халтиргаа, гулгаа үүссэн нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх

*Шахмал түлшний борлуулалтын цэг дэх хяналт, шалгалт, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах

*Орон гэргүй иргэдийн судалгааг гаргаж, тусгаарлалтад авах зэрэг бусад шуурхай авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллахыг холбогдох албаныханд чиглэл өглөө.

 

Хан-Уул дүүргийн Онцгой комисс

 

 
      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)