ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН 240 КМ ТӨМӨР ЗАМЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ

2020-10-12 12:00:30

Монгол Улсын Шадар сайд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км төмөр зам тавигдана.
1 дүгээр зэрэглэлийн гэдгээрээ онцлогтой. 16 гүүр, 126 хоолой, 8 малын гарцтайгаар баригдах юм. Одоогоор төсөлд 1801 инженер, техникийн ажилтан болон ажилчид,770 гаруй машин механизм ажиллаж байна.

Эхний 208 км төмөр замын газар шорооны ажил бүрэн дуусч, ус зайлуулах хоолойн ажил 98 хувь, мал амьтны гарц 97 хувь, дэд бүтцийн ажил 46 хувь буюу гол замын үеийг 106 км-ийг угсраад байна. Ачилтын тойргийн ажил 9 дүгээр сард эхлэж, газар шорооны ажил хийгдэж байна.

Төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой. Мөн ашиглалтад орсноор нийгэм,эдийн засагт олон эерэг зр нөлөөтэй юм.
Тухайлбал
- Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасна.
- Авто тээврийн осол, зөрчил буурч иргэдийн амь нас, эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.
- Төмөр замын боомтоор дангаараа жилд 30 сая тонн хүртэлх хэмжээний нүүрс экспортлох боломжтой. Ингэснээр Тавантолгой бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой болно.
- 2000 орчим ажлын байр шинээр бий болно.
-Одоогийн байдлаар БНХАУ руу экспортлох нүүрсний автозамаар хил хүртэл тээвэрлэж буй зардал тутамд 32 ам.доллар зарцуулдаг бол төмөр зам ашиглалтад орсноор уг зардал 4 дахин буурч 8 ам.доллар болох юм.

Мөн Монгол Улсын төсөвт жилд 20-28 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд ойролцоогоор 1 тэрбум ам. долларыг Засгийн газарт төвлөрүүлж, эдийн засгийн өсөлтөд бодитойгоор дэмжлэг үзүүлэх юм.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)