АЖИЛ ХАЙГЧ ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН “ИНТЕРНШИП” ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨР

2020-09-30 00:09:06

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттай Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн дэмжих төслийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил хайгч залуучуудад зориулсан ИНТЕРНШИП ажлын туршлага эзэмшүүлэх туршилтын хөтөлбөрийг танилцуулах үйл ажиллагааг Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн дэмжих  төслийн нэгж болон Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран энэ удаа дүүргийн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн, ажлын туршлагагүй, эсвэл туршлага багатай, сургуулиас хөдөлмөрийн зах зээл үрүү шилжиж буй 28 хүртэлх насны 13 залууг хамруулан 2020 оны 9-р сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг төслийн зөвлөх Э.Орхон,  Номин холдинг ХХК, Скай хапермаркет ХХК зэрэг 2 байгууллагын хүний нөөцийн менежерүүд оролцож Интерншип хөтөлбөрийн танилцуулга, байгууллагынхаа тухай мэдээлэл, нээлттэй ажлын байр болон шинэ ажилтанд тулгардаг бэрхшээл тэдгээрийг даван туулах хандлага, өөрийгөө хөгжүүлэх, хэрхэн үнэ цэнэтэй ажилтан болох зэрэг залууст үнэтэй зөвлөгөөнүүдийг өгсөн юм. Уг туршилтын хөтөлбөрийн зорилго нь дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн, ажлын туршлагагүй, эсвэл туршлага багатай, сургуулиас хөдөлмөрийн зах зээл үрүү шилжиж буй 28 хүртэлх насны залуучуудыг ажлын туршлага эзэмшүүлэн цаашид байнгын ажлын байраар хангах юм.

 

 
      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)