9 ДҮГЭЭР САРЫН СУРГАЛТ

2020-09-30 00:06:26

Хан-Уул дүүргийн Албан бус – Насан туршийн боловсролын төвөөс зохион байгуулж буй Соёл, гоо зүйн боловсрол олгох сургалт нь өв соёлоо дээдлэх, амьдралын хэв маяг үнэт зүйлсээ тодорхойлох, соёлч боловсон байж бусдад өөрийгөө зөв илэрхийлж сурах, бага санхүүжилтээр өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжуудын талаар боловсрол олгоход чиглэдэг.

Сургалтын хүрээнд 9 дүгээр сард:

  • Архины хор уршиг
  • Ажлын байрны дасгал хөдөлгөөн
  • 5 эгшиг 7 өнгө
  • Минимализмын тухай
  • Уламжлалт амьдралын хэв маяг
  • Соёлын өв
  • Бэлгийн хүчирхийллээс өөрийгөө хамгаалах чадвар олгох нөхөн үржихүйн сургалт зэрэг сэдвүүдээр нийт 5 байгууллага руу чиглэсэн сургалт зохион байгуулж 478 иргэнд хүрч үйлчилсэн байна.

Соёл, гоо зүйн боловсрол олгох сургалтад:

  • ХУД – ын Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байр
  • Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв
  • ХУД – ын Онцгой байдлын хэлтэстэй хамтран 41 дүгээр цэцэрлэг Ахлах, Бэлтгэл бүлгийн хүүхдүүд
  • ХУД – ын Ерөнхий боловсролын 10 дугаар сургууль
  • ХУД – ын Ерөнхий боловсролын 59 дүгээр сургуулиуд хамрагдсан.

Үнэ Төлбөргүй,

Үнэ цэнэтэй сургалт

Байгууллагын цахим хаяг

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)