Чингэлтэй дүүргийн АН-ын сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо

2020-09-28 12:20:20

Чингэлтэй дүүргийн АН-ын орон нутгийн сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо. АН мөрийн хөтөлбөрийнхөө дагуу засаглалын хувьд онцгой анхаарах, нэг намын дарамтаас гарах, хүүхдийн эрхийг хамгаалах сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн бизнесс эрхлэлтийг дэмжих гэх мэт асуудлуудад онцгой анхаарч ажиллана гэдгээ мэдэгдэв. 

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Р.Булгамаа: "Би бүх нэр дэвшигчдийнхээ хуулийн асуудлыг хариуцан ажиллаж, намынхаа төв дээр биечлэн оролцоно. Манай улсад хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх өдрөөс өдөрт ноцтой зөрчигдөж нийгмийнг айдаст автуулсан аймшигт хэргүүд гарч байна. Харамсалтай нь сонгогдсон гишүүд үүгий төлөө зоригтой дуугарч чадахгүй байна. Бид эрх, эрх чөлөөнийхөө төлөө хамтдаа зүтгэх цаг болжээ."хэмээлээ. 

 

 
      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)