“350 үг”- Хүрэлбаатарын Булгантуяа

2020-06-18 19:59:14

МАН-ын нарийн бичгийн дарга болохтой нь зэрэгцээд ярилцлага авах боллоо. Эргэн тойрных нь хүмүүсээс
-Ямархуу хүн бэ гэж асуув. Тэд
-Өө, аймар лаг. Аймар лаг хэл устай. Аймар лаг боловсролтой... гээд л. Ингээд товлосон өдрөө уулзав. Ерөөсөө АЙМАР санагдаагүй. Харин бүүр их энгийн санагдсан. “Харах хүн байдаггүй” гээд хүүхдүүдээ дагуулчихсан ирсэн гээд л бод. Энэ бол бидний танилцсан түүх. Тэр цагаас хойш ажил, хүүхэд, ар гэр ярихдаа ярина. Жирэмсний хордлого, таргалалт, дасгал хөдөлгөөн... юу эсийг ярих. Нөгөө л энгийн санагдсан сэтгэгдэл хэвээрээ.
Харин саяхан нэг хүн сошиалд
-Х.Булгантуяа их энгийн. Улаа бутраад боорцог хайраад сууж байдаг... гэсэн чинь яагаад ч юм “Улаа бутарч боорцог хайрах нь УИХ-ын гишүүн болоход ямар хамаатай юм бэ” гэж бодогдсон. Учир нь, одоо бол түүнийг анхлан найз нөхөд, хамтран ажиллагсдынх нь хэлдгээр ёстой л “Аймар лаг”-аар хардаг болсон цаг.
Тэр дэлхийн боловсролтой юу боловсролтой. Олон улсад ажилласан туршлагатай юу туршлагатай. Төрийн албанд удирдах ажил хийсэн үү хийсэн. УИХ-ын чуулган, байнгын хороо, хэвлэлийн хурлаар төрийн бодлого, даа ялангуяа төрийн санхүү мөнгөний бодлогын талаар дөрвөн жил тасралтгүй дуугарсан уу дуугарсан. Энэ бүхэн нь түүнийг хэний ч өмнө түгдрэхгүй санаа бодлоо илэрхийлэх цэгцтэй тодорхой байр суурьтай гэдгийг нь танилцуулсан. Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар гээд болж л өгвөл нэг нэгнээ шүүмжилж байдаг хоёр Сангийн сайдын халаа сэлгээн дунд төрийн бодлогын залгамж халааг гээхгүй уламжилж чадахаа харуулсан. Дэлхийн аль ч улсад очсон хэлний бэрхшээлгүй асуудлаа шийдүүлээд, хэм хэмжээт харилцаан дээр ажлаа бүтэх чадвартайгаа ч баталсан... 2016-2020 оны хугацаанд түмний нүдэнд дээр хамгийн ил ажиллаж, хамгийн тод дуугарсан дэд сайд. Хоёр Засгийн газрын огтлолцол дунд халагдаад, хавируулчих вий гэж айх албан тушаалтан олон байхад тэр дуугараад л, яриад л, тайлбарлаад л явсан. Тэр айгаагүй, нуугдаагүй, зугтаагүй.
Түүнээс олж хардагтаа баярладаг хамгийн сайн чанар бол бусад эмэгтэй улстөрчдөөс ялгарах түс тас чанар, тодорхой байдал. Тиймээс ч “УЛАА БУТРААД БООРЦОГ ХАЙРДАГ Х.Булгантуяагийн тухай бус АЙМАР ЛАГ ажил хэрэгч, түс тус, тодорхой, зоригтой, боловсролтой Х.Булгантуяагийн тухай дахин дахин бичээсэй, яриасай гэж хүсье. Учир нь, тэр гэртээ хангалттай сайн ээж, эхнэрээ байхаа, хүн болгонтой энгийн харилцахаа хэн нэгнээр заалгахгүй. Харин Монголын төрд бол Х.Булгантуяа АЙМАР ЛАГаараа ирээдүйн “Төмөр хатагтай” байж чадах, болж чадах цор ганц ирээдүй юм

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)