“350 ҮГ”- Сүхбаатарын Эрдэнэболд

2020-06-18 10:03:18

Заримдаа хэн нэгний тухай худал мэдээллийг хараад инээмээр санагдах үе бий. Түүний нэг нь "С.Эрдэнэболд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн асар басар нохойны нэг" гэдэг мэдээ. Нэгэн үе Хэвлэлийн төлөөлөгчийг нь хийж байсан болохоор арга ч үгүй биз. Гэхдээ тэр сэтгүүлч жаргал зовлонгийнх нь түүх рүү өнгийгөөд үзсэн бол арай өөрийг бодож болох л байсан. Учир нь, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед түүний аав Ш.Сүхбаатар хилс хэргээр шоронд хоригдож, ажлаа өгсөн С.Эрдэнэболд экс дарга буюу Ц.Элбэгдоржоосоо шударга ёсыг нэхэмжилж хатуухан үгтэй захидал, нийтлэл бичиж байлаа. Энэ бол жаахан л өнгийгөөд харчихад гараад ирэх түүх, тэмдэглэл... Үүний дараа тэр Харвардыг зорьсон. Төгсөж ирээд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч болсон. Түүхэндээ боломж олгох нь бүү хэл найрын ширээнд ч зэрэгцэж суух эрх өгдөггүй байсан АН-ын лидерүүдээс С.Эрдэнэболд залуусын нэр дээр 30 хувийн квот авч түүнийгээ намын дүрмээр албажуулж чадсан. Үр дүнд нь өнөөдөр 25 залуу Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа. Тэдний нэг нь ч өөрөө.

Хамгийн сүүлд түүний “Монгол зарчим” номыг уншсан. Хэт хэнхэг, номын, хотын гэдэг бодол маань орвонгоороо өөрчлөгдсөн. Хөдөө ахуй, амьдрал, ёс заншлыг тэгж мэдэрч бичдэг хотын залуу ховор. Тэр харин чадсан байна лээ, номыг нь уншаад үзээрэй.

Үүнээс өмнө “Удахгүй “Марс”-ыг Монголд байгуулна аа” гэчихсэн алхаж явахтай нь таарсан. Зарим хүмүүс “Марс гараг руу Монголоос нисгэж чадлаа юу” гэж хэт өндрөөр бодоод байх шиг байна лээ. Үгүй юмаа, уг нь бол. Учрыг нь тайлбарлавал Монголын говьд байгаа Марс гарагтай ойролцоо хөрс, байгалийн бүтцийг ашиглан судалгааны төв, аялал жуулчлалын бүс байгуулах санаачилга. Та бид С.Эрдэнэболдын санаачилсан тэрхүү “МАРС” бааз дээр очиж, Марс гарагт очсон мэт агаарын хүлэгт сууж, жингүйдсэн мэт орчинд очиж, дэлхий ертөнцийн аялал хийнэ ээ гэсэн үг. Давхар эрдэмтэн мэргэдэд зориулсан судалгааны төв байгуулагдана... Энэ тухай гэхдээ өөрөө илүү ихийг тайлбарласан нь дээр байх. Ямар ч байсан түүн шиг уйгагүй эрэл хайгуулч, шинийг сэдэгч залуу улс төрд ховор. Тэр улс төр ярьсан ч хажуугаар нь БАЙТ ХАРВААНЫ талбай байгуулаад бодит ажлаа хийгээд зогсож байдаг залуу. Ном бичихийнхээ хажуугаар Харвардад сураад, МАРС төслөө эхлүүлээд, Ардчилсан залуучуудын холбоог удирдаад аль алиных нь ард гарч дөнгөдөг хөдөлмөрч нэгэн... Гол нь, тэр маш уйгагүй. Дээр нь, бүтээлч. Мэдээж цуцашгүй

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)