ЗАЙСАН ОРЧМЫН ХОТХОНУУДЫГ ТӨВЛӨРСӨН УС, ДУЛААНЫ СИСТЕМД ХОЛБОХ АЖИЛ ЭРЧИМТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2020-05-22 14:54:27

/2020.05.22/ Улсын төсвийн 10.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зайсан орчмын хотхонуудыг усан хангамжийн төвлөрсөн систем болон дулааны төвлөрсөн шугамд холбох ажил үргэлжилж байна.

 

 

Хан-Уул дүүргийн Зайсан орчмын иргэдийн тулгамдаад байсан эл ажил 2019-2020 онд, нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын дулааны шугам сүлжээ, дэд станцын угсралтын ажил 2018-2020 онд тус тус он дамжин хэрэгжиж байгаа бөгөөд олон жил яригдсан асуудал ийнхүү шийдвэрлэх шатандаа явж байна.   

 

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хан-Уул дүүргийн Зайсан орчмын хотхонууд болон аж ахуй нэгжүүд төвлөрсөн бус ундны усны эх үүсвэртэй байсан оршин суугчдын тулгамдсан асуудал бүрэн шийдвэрлэгдэж байна. Зайсан орчмын бүх хотхонууд энэ оны III улиралд цэвэр ус, дулааны төвлөрсөн шугамд бүрэн холбогдож, иргэд эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдэж байна” хэмээн тодотгон хэллээ.  

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)