Н.БАТСҮМБЭРЭЛ: ХҮҮХДИЙН ПАРКИЙН ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙН ТАЛААР АТГ-Т ХАНДСАН

2020-01-23 17:27:50

Нийслэлийн иргэдийн төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд албан тоот хүргүүлж, "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-гийн газар буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн паркийн газрын 1995 оны үеийн нийт эбэлбэр газрын кадастрын зураг болон түүнээс хойш хийсэн газар олголт, шилжүүлэлттэй холбоотой бүхийл мэдээллийг ирүүлэхийг хүссэн. Энэ талаар тэрбээр “Үндэсний соёл амралтын хүрээлэн"-гийн асуудлыг НИТХ-ын төлөөлөгчийн хуваариар хөндөж тавьсан. Учир нь Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг нийслэл хотод хүүхдэд зориулсан тоглоомын газар байхгүй байж болохгүй. Дээрээс нь хүүхдийн паркийг 2005 онд шинэчлэн зохион байгуулах нэрийдлээр татан буулгаж, бусадтай хамтарч хувийн компани байгуулсан асуудал нь хуульд нийцсэн эсэхийг, газрыг худалдаж, бусдад шилжүүлсэн, газар дээр нь зочид буудал барьсан гэх асуудлыг судалж үзнэ. Холбогдох байгууллагууд руу албан хүсэлт илгээж, шаардлагатай материалуудыг олж авсан. Үүнийгээ АТГ-т мэдүүлэг өгсөн. Тийм учраас хуулийн байгууллага шалгаж, үнэн тогтоох байх.

Ер нь нийслэлд зориулалтын бусаар болон хууль зөрчин олгосон, нийтийн эрх ашгийг хохироосон, хот төлөвлөлт болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөг зөрчсөн газрын асуудлууд өнөөг хүртэл байсаар байгааг шуурхай, ил тод шийдвэрлэж ажиллах нь зүйтэйг сануулж зарим зөрчлийг арилгах нь зүйтэй. Үүнээс гадна стадионы хажуугийн газрууд хэрхэн яаж алга болоод, яагаад орон сууцууд баригдаж байгааг болон паркийн газрыг зарна гэсэн зар хэрхэн түгснийг холбогдох хуулийн байгууллагуудаар шалгуулна” хэмээлээ.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)