Ахмадуудаа хүлээн авлаа.

2019-10-11 16:41:26

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуудан Татварын ерөнхий газар, Улсын төсөв орлого хяналтын газар хамтран ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр ТЕГ-ын дарга Б.Заяабал татварын хуулийн шинэчлэл, түүнийг дагаад татварын албанд хийгдэж байгаа өөрчлөлт шинэчлэлийг танилцууллаа. Мөн ахмадууддаа дуудлагаар үйлчилгээ үзүүлэх төвд гэрээгээр ажиллаж, заавар аргачлал боловсруулахад зөвлөхөөр ажиллахыг урьсанд ахмадууд сэтгэл өндөр байлаа. Ахмадуудыг төлөөлж н.Бавуусүрэн “Бид татварын албандаа хэрхэн туслах вэ? гэж үргэлж хоорондоо ярилцдаг. Харин ийнхүү биднийг утсаар зөвлөгөө өгөх төвд ажиллахыг урьсанд маш их баяртай байна. Мөн ахмадуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ авах зэрэгт анхааран дэмждэг ТЕГ-ын удирдлагууддаа баярлалаа” гэв. Энэ жил ТЕГ Ахмадын хороотой хамтран Гуравдугаар эмнэлэгийн нэг өрөөг бүрэн тохижуулж өгснөөр ахмадууд тус эмнэлэгээр үйлчлүүлэх боломжтой болжээ. Түүнээс гадна ТЕГ-ын ахмадууд долоо хоногтоо нэг удаа уулзан теннис, шатар тоглох, иога, бясалгалд хамрагдах зэргээр эрүүл мэнддээ анхаардаг юм.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)