ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель ирэх 2021 оны Бундестагийн сонгуулийн дараа улс төрийг орхихоор шийдэж буйгаа мэдэгджээ. Тодруулбал, тэрбээр дахиж Засгийн газрын тэргүүний суудлын төлөө өрсөлдөхгүй гэсэн үг юм. Ангела Меркель “Мэдээж би улс төрийн хүн хэвээр үлдэнэ. Гэхдээ улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй” гэж “Остзэецайтунг” сонины уншигчидтай хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгджээ. Германы Канцлер сүүлийн үед албан ёсны арга хэмжээнд оролцох үеэрээ чичирч, эрүүл мэндийн хувьд асуудалтай байгаа билээ. Гэсэн хэдий ч тэрбээр Канцлерын үүргээ биелүүлж чадна гэж мэдэгдээд байсан юм.
Сэтгэгдлүүд :