“Тиффани дахь өглөөний цай”-г толилуулна

2019-08-15 02:59:17

“Интерном” дэлгүүрт өнөөдөр Америкийн алдарт зохиолч Трумэн Капотигийн 1958 онд хэвлэгдсэн “Тиффани дахь өглөөний цай” романаас сэдэвлэн бүтээсэн киног үнэ төлбөргүй толилуулна. Тус бүтээл нь Капотигийн хамгийн өвөрмөц туурвил төдийгүй орчин үеийн сонгодог бүтээлд тооцогддог. Ер бусын, онцлог чанартай энэхүү богино роман нь 1940-өөд оны НьюЙорк хотын амьдралыг этгээд хэллэг, хамгийн алдартай хүмүүс болон газраар нь дамжуулж маш нарийн, үнэмшилтэй дүрсэлсэн бүтээл юм. Зохиолч нь энэхүү романыг бичих болсон шалтгаанаа “Холли надад үнэхээр таалагддаг байсан. Тэр яг л ертөнцийн нарыг ганцxан өдөр үзээд л алга болдог бяцхан эрвээхий шиг Нью-Йоркт ирээд замхарч оддог бүсгүйчүүдийн бэлгэдэл болж байсан юм. Үүнийг хэн ч биш болж үрэгдэн одохоос аварч, амьдралдаа хадгалан авч үлдэхийг хүссэн” хэмээн тайлбарласан байна.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)