Эрүүл мэндийн газрын 57 ажилчинд хордлогын шинж илэрсэн гэв

2019-08-15 01:52:58

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас тус аймгийн “Даян хаан” зоогийн газарт наймдугаар сарын 8-ны орой болсон хүлээн авалтад орсон хүмүүст хордлогын шинж тэмдэг илэрлээ гэх мэдээлэл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирсэн даруйд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар хүлээн авалтад оролцож, хоол идсэн 25- 71 насны 42 хүнийг судалгаанд хамруулахад, тухайн өдрийн 22 цагийн үед тахианы мах, хиаман зууш, өндөг, мах, байцааны ороомог идсэн бөгөөд дараа өдөр нь хордлогын шинж тэмдэгүүд илэрчээ. Наймдугаар сарын 13-ны байдлаар, хордлогын шинж тэмдэг 57 хүнд илэрснээс халдвартын тасагт 30 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүндэвтэр хүн байхгүй, биеийн байдал тогтворжсон. 27 хүн нь яаралтай тусламжийн хуудсаар эмчилгээ хийсэн гэнэ. “Даян хаан” зоогийн газар нь 2009 онд үйл ажиллагаа эхэлснээс хойш байнгын үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд ийм шалтгаанаар хяналт шалгалтад хамрагдаж байгаагүй аж. Тухайн өдөр зоогийн газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд найман хүн оролцсоноос ахлах тогооч Б нь өнгөрсөн долдугаар сарын 6-нд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан бол бусад ажилчид шинжилгээнд хамрагдаагүй тул “эрүүл” эсэх нь тодорхойгүй хэмээн холбогдох байгууллагаас мэдээллээ. Цаашлаад зоогийн газрын гал тогооны хэсэгт агааржуулах систем хангалтгүй, хөргүүр, хөлдөөгч байхгүй, технологийн урсгал буруу гэсэн дутагдлууд илэрчээ. Тиймээс Өмнөговь аймгийн МХГ-аас нийтийн хоолны газрууд, хүнсний бөөний төвүүдэд зөвлөмж хүргүүлэн, хяналт тавьж байгаа аж. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)