Энэ сарын 12-ноос нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааны тортогжилтын хэмжээг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас явуулын оношилгооны багажаар хэмжиж, шалгаж эхлээд байна. Эхний хоёр өдрийн байдлаар нийтийн тээврийн 13 компанийн их багтаамжийн 69 автобус шалгалтад хамрагджээ. Шалгалтаар утааны тортогжилтын хэмжээ стандартын үзүүлэлтээс их байсан зөрчил илэрч, Автотээврийн хяналтын улсын байцаагч холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцон, аж ахуйн нэгжүүдэд нь улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж байгаа аж. Засгийн газрын 2016 оны 213 дугаар тогтоолын дагуу нийтийн тээврийн хэрэгсэл жилд хоёр удаа техникийн үзлэг, оношилгоонд хамрагддаг бөгөөд нийтийн тээврийн салбарын энэ оны намрын нэгдсэн үзлэг оношилгоо есдүгээр сард албан ёсоор эхлэх юм.
Сэтгэгдлүүд :