НОБГ-ын Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид “Бльюмон’’ ХХК-д аюулт үзэгдэл, үйлдвэрлэлийн болон техникийн холбогдолтой осол гарсан үед гал унтраах тактикийн сургуулилтыг зохион байгууллаа. Дадлага, сургуульд компани болон аврах ангиудаас нийт 185 ажилтан, алба хаагч, таван автомашин, техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм. Тус барилгын дөрөв болон долоон давхарт зохион байгуулж, аврах зам гарц хаагдсан, утаанд хордсон иргэдийг өндрөөс аюулгүй буулгах дадлага, сургуулийг хийсэн бол компанийн ажилчид гал унтраах дадлага хийсэн хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дадлага, сургуулийг зохион байгуулжээ.
Сэтгэгдлүүд :