Японы буцалтгүй тусламжаар 600 эко ариун цэврийн байгууламж суурилуулав

2019-08-14 04:05:08

“Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” МОН-9189 Японы буцалтгүй тусламжийн төсөл 2017 оноос Улаанбаатар хотын хоёр дүүрэгт гурван хороонд хэрэгжиж байгаа билээ. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн VI, VII хороо, Баянзүрх дүүргийн XXVII хорооны иргэдийн хуучин нүхэн жорлонгийн оронд 1500 ширхэг сайжруулсан ариун цэврийн байгууламжийг барьж суурилуулах гэнэ. Үүнээс гадна хог хаягдлын зохистой менежментийг сайжруулахын тулд шинэ дэвшилтэт технологийн туршлага нэвтрүүлэхээр зорьж байгаа аж. Манай улс 2015 онд “Нүхэн жорлон, угаадасны нүх, техникийн шаардлага” гэсэн MNS 5924:2015 стандартыг батлан гаргасан боловч стандартад заасан дөрвөн хувилбарын сайжруулсан ариун цэврийн байгууламжийг өнөөг хүртэл барьж туршаагүй явж иржээ. Харин энэхүү буцалтгүй тусламжийн төслөөр стандартад заасан хоёр хувилбарын сайжруулсан ариун цэврийн байгууламжийг дээрх хороодын айл өрхүүдэд үнэ төлбөргүй барьж өгч байгаа аж. Тиймээс эхний ээлжид нийт 600 ширхэг соруулдаг жорлонг барьж, суурилуулж дуусчээ. Төслийн дараагийн ээлжээр 900 ширхэг экологид ээлтэй ариун цэврийн байгууламжийг барих гэнэ. Ийнхүү тус төсөл 2020 оныг дуустал үргэлжлэх аж. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)