Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо болон Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагаас санаачлан “Өнөөдрийн М онгол-2019” хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ сарын 12-20-нд Улаанбаатар хотоос Төв, Хэнтий, Дорнод аймгийн чиглэлд ажиллаж эхэллээ. Энэхүү төсөлд гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдыг хамруулдаг бөгөөд тэдний ажлаар дамжуулан өнөө цагийн Монгол орныг олон улсад эергээр сурталчлан таниулах, гадаадын хэвлэл мэдээллийн агентлагийн архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчлэхэд ач холбогдол өгөх зорилгоор хоёр дахь жилдээ уг төслийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн жилд хэрэгжүүлсэн хөтөлбөрт ОХУ, БНХАУ, Япон, Буриад, ӨМӨЗО зэргээс 10, Монгол Улсаас 10 гэрэл зурагчин хамрагдаж, тайлант үзэсгэлэнгээ олон нийтэд дэлгэж байсан. Энэ удаад ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк болон манай улсаас 20 гаруй гэрэл зурагчин оролцож байгаа бөгөөд энэ сарын 21-нд үзэсгэлэнг тайлагнах аж.
Сэтгэгдлүүд :