“Завьт эргүүл”-ийнхэн 27 иргэний амь насыг аварчээ

2019-08-09 04:10:54

Гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэх, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн зорилгоор НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг зургаадугаар сарын 10-наас хойш зохион байгуулан ажиллаж байна. Туул гол дагуу эргүүл хийх хугацаандаа нийт 27 иргэний амь насыг авран хамгаалж, усанд суусан зургаан автомашиныг татан гаргажээ. Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэл зохион байгуулагдаж байгаа “Завьт эргүүл” арга хэмжээ ирэх сарын 10- ныг хүртэл үргэлжилэх аж.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)