Энэ зуны анхны дижитал шоу тоглолт болно

2019-08-08 13:13:51

"Be Brand”-аас зохион байгуулж буй “Be Digital Show 2019” тоглолт энэ сарын 30-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох гэж байна. Уг тоглолтод “ThunderZ”, “Magnolian”, “Vandebo”, “Enguun”, “Содхүү Уртнасан”, “Hooliganz”, “DJ Henza” нар оролцох гэнэ. Тоглолтын тасалбарыг худалдаалахгүй бөгөөд зөвхөн Мобикомын хэрэглэгчид “Зуны онцгой багц” идэвхжүүлснээр авах боломжтой аж. “Be Brand”-аас 2016 онд реппер “Rokit Bay”-ын бие даасан тоглолтыг зохион байгуулсан бол 2017 онд олон нийтээс хамгийн олон санал авсан хамтлаг, дуучидтай “Be Live Show 2017” тоглолтыг зохиож байжээ. Харин энэ удаагийн тоглолт “Be Digital Show 2019” нэр дор болж байгаа бөгөөд тайз засал, гадаад орчноо дижитал хэв маягаар засч, чимэглэж байгаагаараа онцлог гэнэ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)