Өнгөрсөн бямба гарагт Хонконгийн төвийн хэд хэдэн дүүрэгт эсэргүүцлийн жагсаал болж, жагсаалд оролцогсдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, бороохой хэрэглэжээ. Хонконгийн харьцангуй тайван, алслагдмал дүүрэгт тооцогддог Вон Тай Синд ч гэсэн цагдаа нар болон ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийн хооронд мөргөлдөөн болсон байна. Бямба гарагийн орой Засгийн газрыг эсэргүүцэгч олон мянган жагсагч ээлжит эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулжээ. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод Коулун дүүргийн гол гудамжуудын замын хөдөлгөөнийг хаасан байна. Жагсагчдын зарим нь эх газрыг Хонконг аралтай холбодог усан доорх автомашины туннелийг хоёр ч удаа хаахыг оролджээ. Харин зарим нь дүүргүүд дэх цагдаагийн хэсгүүдийг бүслэн хааж, өндөг шидсэн байна. Засгийн газрыг эсэргүүцэн жагсагчид өнөөдөр дахин жагсахаар товложээ.
эх сурвалж: https://www.todayonline.com/ world/hong-kong-protests-chaos-rages-wong-taisin-residents-turn-police-using-tear-gas-their
Сэтгэгдлүүд :