Хонгконг Бээжингээс цэргийн тусламж хүсвэл Хятад цэргээ илгээхэд бэлэн

2019-07-30 03:35:06

Хятад руу хэрэгтэн шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн хонгконгчуудын эсэргүүцлийн давалгаа эрх баригчдыг буулган авсан ч намдах шинжгүй байна. Өнгөрсөн ням гарагт гэхэд л Хонгконг дахь БНХАУ-ын Төв Засгийн газрын байрны гадна олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болсон. Энэ жагсаалыг тодорхой зөвшөөрлийн дагуу явуулж байсан ч жагсагчид тогтоосон маршрутын хязгаараас давж, төв гудамжуудыг хаасан байна. Ийнхүү зөвшөөрсөн хэмжээнээс давсан тул цагдаагийнхан анхааруулга өгсөн ч жагсагчид тараагүй тул анхааруулснаас хойш цагийн дараа хууль сахиулагчид улаан далбаа өргөсөн байна. Энэ нь хүч хэрэглэнэ гэдгийг илэрхийлж байгаа аж. Ийнхүү улаан далбаа өргөсний дараа нулимс асгаруулах хий ашиглан жагсагчдыг тараажээ. Хятадын Коммунист нам ирэх аравдугаар сард 70 жилийн ойгоо тэмдэглэхээр бэлтгэж буй энэ үед Хонгконгт үүссэн нөхцөл байдал Бээжингийн эрх баригчдын шүдний өвчин болоод байна. Түүнчлэн Хонгконгт болж буй жагсаалыг аль болох богино, ойрын хугацаанд, уян хатан аргаар шийдэхийг Бээжингээс дэлхийн улс орнууд шаардаж байна. Тухайлбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өнгөрсөн долоо хоногт “Bloomberg” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр Хонгконгт хүчирхийлэл, үймээн дэгдээхээс сэргийлж, зөв алхам хийх хэрэгтэй хэмээжээ. Үүнээс гадна Хятадын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Ву Циян Хонгконгийн удирдлагууд Бээжингээс цэргийн тусламж хүсвэл Хятад цэргээ илгээхэд бэлэн хэмээжээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)