ЭНЭТХЭГ ЭДИЙН ЗАСГААРАА ЭНЭ ЖИЛ ИХ БРИТАНИЙГ ГҮЙЦЭЖ, ТАВДУГААРТ БИЧИГДЭНЭ

2019-07-30 03:21:57

1.37 тэрбум хүн амтай Энэтхэг ирэх таван жилд таван их наяд ам.доллараар хэмжигдэх эдийн засагтай болох томоохон амбийц дэвшүүлээд байгаа юм. Тус улсын эдийн засгийн талаарх зарим сонирхолтой мэдээллийг хүргэе.

ЭНЭТХЭГИЙН ЭДИЙН ЗАСАГ 20 ХҮРЭХГҮЙ ЖИЛИЙН ДОТОР ЗУРГАА ДАХИН ӨССӨН

Дэлхийн банкны судалгаанаас харахад ердөө 100 хүрэхгүй жилийн өмнө Энэтхэгийн ДНБ 459 ам.доллар байв. Харин өнгөрсөн жил 2.7 тэрбум их наяд ам.доллараар хэмжигдэж байна. 

ЭНЭТХЭГ БОЛ ЭДИЙН ЗАСАГ НЬ ХАМГИЙН ХУРДАЦТАЙГААР ХӨГЖИЖ БУЙ ЦӨӨХӨН ОРНЫ НЭГ

Зүүн Өмнөд Азийн орнуудын эдийн засаг энэ онд дунджаар 7.4 хувиар өснө гэсэн таамаг байгаа. Азийн хамгийн том эдийн засагтай орон болох Хятадынх 6.3 хувиар өсөхөөр байгаа бол АНУ-ынх ердөө 2.5 хувиар өснө гэсэн прогноз байна. Харин 2008 онд эдийн засгийн хямрал болохоос өмнө буюу 2003- 2008 оны хооронд Энэтхэгийн эдийн засаг тогтмол есөн хувиар өсч байсан юм. 

ЯПОН, ИХ БРИТАНИЙГ ЭДИЙН ЗАСГААРАА ГҮЙЦЭХЭД ОЙРХОН БАЙНА

 Өнгөрсөн 2017 онд Энэтхэгийн ДНБ 2.726 их наяд ам.доллар байсан бол Францынх 2.778 их наяд ам.доллар байжээ. Одоогийн байдлаар Энэтхэг ДНБ-ээрээ дэлхийд долдугаарт бичигдэж байгаа юм. Тэгвэл ирэх 2025 он гэхэд Энэтхэгийн эдийн засаг 5.9 их наяд ам.долларт хүрнэ гэсэн таамгийг “IHS Markit” судалгааны байгууллага дэвшүүлжээ. Түүнчлэн энэ оны эцэс гэхэд Энэтхэг эдийн засгаараа Их Британийг гүйцэж түрүүлж, эдийн засгаараа дэлхийд эхний тавд орохоор байгаа бол ердөө зургаан жилийн дараа дэлхийд гуравдугаарт жагсч буй Японыг гүйцэхээр байгаа юм байна. 

АЖЛЫН БАЙРНЫХ НЬ 50 ХУВИЙГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР НЬ БҮРДҮҮЛЖ БАЙНА

Энэтхэг бол дэлхийн хамгийн том сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон. Түүнчлэн хүнсний ногоо, жимсний үйлдвэрлэлээрээ дэлхийд мөн л хоёрдугаарт бичигдэж байна. Мөн далайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд хурдацтайгаар хөгжиж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбар нь нийт ажлын байрны 50 орчим хувийг бүрдүүлж байгаа юм.

2006-2016 ОНЫ ХООРОНД 271 САЯ ХҮНИЙГ ЯДУУРЛААС ГАРГАЖЭЭ

НҮБ дэлхийн 101 орны 1.3 орчим тэрбум хүн “олон талт ядууралтай” гэсэн судалгаа гаргажээ. Тэгэхээр эндээс ядуурал гэдэг зөвхөн орлогоор тодорхойлогддоггүй гэдэг нь харагдаж байгаа юм. 2006 онд Энэтхэгийн ядуу иргэний тоо 640 сая байсан бол 2016 онд 369 сая болж буурсан байна. Хоол тэжээлийн дутагдал 2005-2006 онд 44.3 хувьтай байсан бол 2015-2016 оны хооронд 21.2 хувь болж, хүүхдийн эндэгдэл 4.5 хувиас 2.2 хувь болж тус тус буурчээ. 

ГАЗРЫН ТОС ЭКСПОРТЫНХ НЬ ГОЛ БҮТЭЭГДЭХҮҮН

Энэтхэгийн нийт экспортын 15 орчим хувийг газрын тос бүрдүүлдэг. Түүнчлэн тус улс газрын тос, дизель, нафта, шатах, тослох материалаас хамгийн их орлого олдог. Өнгөрсөн 2018 онд газрын тосноос 48.3 тэрбум ам.долларын ашиг олжээ.

Эх сурвалж: https://www.rt.com/ business/465233-india-economy-interesting-facts/ https://www.rt.com/business/463993-india-lifts-people-from-poverty/

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)