“Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмаар 3000 уртын дуучин дуулна

2019-07-29 16:32:46

Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутаг “Их газрын чулуу”-ны байгалийн задгай театрт “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам наймдугаар сарын 9-11 хооронд болно. Урлагийн их наадмын үеэр 3000 уртын дууч, морин хуурчдын нэгдсэн тоглолт болох юм. Их Газрын чулуу нь Монголын анхны задгай театр бөгөөд тайзны диаметр нь 18 метр буюу радиус нь есөн метр бөгөөд газраас 1.4 метр өндөрт байрладаг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт хөшөө босгож, “Уяхан замбуу тивийн наран” уртын дууны үгийг сийлжээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)