Ногоон нуурын 1008 айлын орон сууцыг ирэх оноос барьж эхэлнэ

2019-07-29 13:39:48

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрт БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНХАУ-ын Буцалтгүй тусламжийн албаны дарга Ли Юу Жан нар гарын үсэг зурсан байна. Дээрх төслийг хэрэгжүүлэхэд БНХАУаас Монгол Улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж олгож байгаа аж. Энэ хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчимд 1008 айлын орон сууцны төслийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх юм. Ийнхүү хэлэлцээр байгуулснаар Монголын талаас газар чөлөөлөх, зураг төслийг бэлэн болгох, шаардлагатай дэд бүтцийг гүйцэтгэх үүрэг хүлээх гэнэ. Ирэх оны дөрөвдүгээр сард орон сууцны шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх юм байна.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)