Монгол Улс анхны дөрвөн ихэр хүүхдээ бүртгэж авлаа

2019-07-28 18:01:07

ЭХЭМҮТ-д энэ сарын 24-нд дөрвөн ихэр хүүхэд мэндэлжээ. Энэхүү тохиолдол нь манай улсад дөрвөн ихэр хүүхэд эсэн мэнд мэндэлсэн анхны тохиолдол юм. Улмаар Монгол Улс анхны дөрвөн ихэр хүүхдээ ийнхүү бүртгэж авчээ. Ихрүүд эрүүл саруул төрсөн боловч 1.7 кг жинтэй төрсөн хүүгийн бие тааруу байгаа учраас тусгаарлан эрчимт эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Дөрвөн ихрийн гурав нь хүү, нэг нь охин аж. Ихрүүдийн ээжийн бие сайн байгаа бөгөөд аав Баттулга нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Ерөө сумын цагдаагийн албан хаагч аж. Ихрүүдийг хэсэг хугацаанд эмнэлгийн хяналтад эмчлэх бөгөөд цаашид гэртээ гарах эсвэл улсын асрамжид оруулах эсэхийг шийдвэрлээгүй байгаа гэнэ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)