УИХ дахь МАН-ын бүлэг 64 биш 63 гишүүнтэй болов уу

2019-05-18 01:37:10

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт хариуцлага тооцож, энэ дагуудаа ирэх таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэрийг өчигдөр тус намын Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь эргэн харах шаардлагатай хэмээн үзсэн байна. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс ч сонгогчдын олонхийн саналаар сонгогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхэд нам халдаж болохгүй гэдэг байр суурь илэрхийлж байсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан МАН-аас гарах шийдвэр гаргаснаа өчигдөр орой удирдах зөвлөлдөө өгсөн байна. Түүний хувьд Хууль зүйн байнгын хорооны даргын хувиар Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан гэдгээрээ намынхаа Хяналтын ерөнхий хорооноос эрхээ хасуулсан гэж болно. Харин хувь улстөрчийнхөө хувьд үүсээд буй нөхцөл байдлын талаар 2020 оны УИХ-ын сонгуультай холбон тайлбарлаж байсан бөгөөд ямартаа ч цаашид энэхүү шийдвэрийн дараа намдаа үлдэх шаардлагагүй гэдэг улстөрчийн шийдвэр гаргажээ. Гол нь, түүний энэ шийдвэр баталгаажсанаар УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн байдлаар 64 ч бус бүр 63 гишүүнтэй болж, тодорхой бус нөхцөл байдлын улмаас ийн эгнээнээсээ хоёр ч УИХ-ын гишүүний квотоо алдав бололтой.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)