Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ажилдаа оржээ

2019-05-01 10:26:02

УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн хугацаанд эрүүл мэндийн чөлөө авч, Өмнөд Солонгост хөлөө үзүүлэхээр явсан тухай мэдээлэл олон нийтэд тарсан.

Мөн уг мэдээлэлтэй холбоотойгоор хордлого авсан, хордогдсон гэдэг дам таамаг ч өрнөж байлаа. Тэгвэл энэхүү дам яриа нь ор үндэсгүй бөгөөд тэрбээр удаан хугацааны турш өвдөж байсан хөлний өвчнөө оношлуулах зайлшгүй шаардлагын үүднээс Өмнөд Солонгосын зорьсон бололтой юм. Учир нь, онош тодруулах хүртлээ Монголдоо эмчилгээ хийлгэж байсан бөгөөд өнөөдрөөс эхлэн ажилдаа орсон байна.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)