"ITM 2019" Олон улсын аяллал жуучлалын үзэсгэлэн боллоо

2019-04-01 17:43:25

3 сарын 29-31 өдрүүдэд "ITM 2019" Олон улсын аяллал жуучлалын үзэсгэлэн Мишээл Экспо төвд зохион багуулагдаж өнгөрлөө. Үзэсгэлэнд Монгол, Япон, Тайланд, ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-ны аялал жуулчлал, тээвэр, зочлох болон үзвэр үйлчилгээний 300 гаруй байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологи, шилдэг инновацийг танилцуулав. Тус үзэсгэлэн нь бүс нутгийн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх, гадаад дотоод зах зээл дээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх, гэрээ хэлэлцээ хийх, туршлага солилцох боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм. 

Үзэсгэлэнгийн нээлтэд аялал жуулчлал, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ дагнасан, хосолсон эдийн засгийн чөлөөт бүсийг бий болгох саналыг санаачлагч, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва оролцсон бөгөөд тэрээр “Улаанбаатар хотын эдийн засгийн тэргүүлэгч чиглэл нь ойрын хугацаанд аялал жуучлалын салбар байх болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл энэ салбар Улаанбаатар хотын эдийн засгийн хөрсийг эрүүлжүүлхэд хамгийн чухал үүрэгтэй. Өнгөрөгч нэгдүгээр сарын 16-нд Засгийн газрын 29-р тогтоол гарсан. Тус тогтоолоор Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боломжийг Барилга хот байгуулалтын яам, Хотын захиргаа хамтран судалж Засгийн газар болоод УИХ-аар хэлэлцүүлэх саналын төслийг боловсруул гэдэг үүрэг өгсөн. Миний зорилго бол Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, үүний төлөө хотын хөгжлийн бодлогыг чиглүүлэх болно. Монголын аялал жуучлалын салбар Монгол улс дах бусад эдийн засгийн салбаруудаас тэргүүлэх салбар болоосой хэмээн хүсч байна, төр хувийн хэвшлийнхэний хамтын ажиллагаа хамгийн чухал иймд нийслэлийн иргэдийн төлөөлгчдийн хурлын түвшинд, хотын бодлогын түвшинд үргэлж дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлье” гэв.

нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)