Соёлын биет бус өвийн тухай

2018-12-07 01:27:42

1. Соёлын биет бус өв гэж юу вэ?

“Соёлын биет бус өв” гэдэг нь тухайн ард түмэн, үндэстний оюун санаагаар бүтэж, уламжлагдан ирсэн түүхэн тодорхой орон зайг төлөөлж чадах эх хэл, ардын мэдлэг, амьдрах арга ухаан, байгаль ертөнцийн тухай мэдлэг, хөдөлмөрийн зан үйл, наадам наргиа, ёс заншил, дуу хөгжим, уламжлалт гар урлал, түүний ур хийц, технологи зэрэг соёлын орон зайг хэлнэ.

Монгол улс Соёлын биет бус өвийг анхлан Утга соёлын өв, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг Өвлөн тээгч хэмээн нэрлэж байсан ба 2010 онд Монгол улсын Төрийн хэлний зөвлөлөөс Соёлын биет бус өв, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэж нэрлэх нь зүйтэй гэсэн чиглэлийн дагуу одоогийн нэршилийг хэрэглэж байна.

Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэж хэн бэ?

“Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч” гэж тухайн өвийг мэдлэг ухаан, ур чадвар, арга барилын хувьд язгуур шинж чанараар нь маш сайн, өндөр түвшинд өвлөн уламжилж, эзэмшсэн, мэдлэг бүхий хувь хүн, ах дүү, төрөл садан бүхий ард иргэдийг хэлнэ.

2. Монгол улсад соёлын биет бус хэдэн өв бүртгэлтэй байдаг вэ?

Монгол улс нь Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн 2003 онд баталсан “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-ийн Соёлын биет бус өвийг олон улсын хэмжээнд хамгаалах зарчмын дагуу Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэл, Яаралтай хамгаалалтад авах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэл гэсэн 2 төрлийн бүртгэлийг хийж байна.

2013 оны байдлаар Монгол улсын биет бус соёлын өвийн төлөөллийн Үндэсний бүртгэлд 77 өв, Монгол улсын Яаралтай хамгаалах шаарлагатай биет бус өвийн үндэсний бүртгэлд 16 өвийг тус тус бүргэж, жагсаалтанд оруулжээ. 
Одоогоор монгол улсад хэдэн өвлөн уламжлагч бүргэгдсэн бэ? Монгол улсын “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.5-д “...Түүх, соёлын үнэт дурсгалт дурсгалт зүйлийн болон утга соёлын өвийг ур чадварын өндөр төвшинд өвлөсөн билэг авъяастны жагсаалт, түүнд оруулах, нэмэлт, өөрчлөлтийг мэргэжлийн зөвлөлийн санал болгосноор соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасны дагуу анх удаа 2003 онд 64 нэр бүхий иргэнийг, 2010 онд 35 нэр бүхий иргэнийг тус тус Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн нийт 100 билиг авъяастны улсын жагсаалтанд оруулж батламж олгожээ.

3. Та хэрвээ өөрийгөө соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэж бодож байвал хэрхэн хаана бүртгүүлэх вэ?

Монгол улсын “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-нд “Түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийн болон соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн билэг авъяастны жагсаалт, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг мэргэжлийн зөвлөлийн санал болгосноор, Соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” хэмээн заасны дагуу Соёлын биет бус өв, түүний өвлөн уламжлагчийг тогтоох ажлыг Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулсан

Үндэсний зөвлөл зохион байгуулах бөгөөд аймаг, нийслэлд салбар зөвлөл гүйцэтгэдэг байна. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд соёлын онол, түүх, соёлын менежмент маркетинг болон монгол хэлээр илэрхийлэгдэх соёлын биет бус өв, язгуур урлаг, нийгмийн уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, байгалийн болон сав, шимийн ертөнцийн тухай мэдлэг, заншил, ардын гар урлал, уламжлалт ухааны өвийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөллөл багтдаг.

4. Санал асуулга зохион байхгуулах тухай

Соёл, спорт, аялал жуулчлалын Сайдын 2013 оны 08 дугаар сарын 14-ний А/296 дугаар тушаалыг /тушаалыг хавсаргав/ хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахад дараах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахад дараах ажлыг хийх шаардлагатай. Үүнд:

1. Соёлын биет бус өвийн (СББӨ) үндэсний жагсаалт, СББӨ-ийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн өвлөн уламжлагчдын жагсаалт, Улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэгдэх шаардлагатай соёлын өв, өвлөн уламжлагчийн талаар иргэд олон нийтийн саналыг хүлээн авах ажлыг сум бүрээр зохион байгуулж, судалгаа дүгнэлт гарган 2013 оны 12 дугаар сарын 10-ны дотор нэгдсэн дүнг ирүүлэх

Соёлын биет бус өв гэж юу вэ? 
Биет бус өвд Монголын ард түмний оюун санаагаар бүтсэн эх хэл, ардын зан заншил, мэдлэг ухаан, дуу хөгжим, наадам, ардын арга ухаан, уламжлалт технологи зэрэг соёлын өвийн олон төрөл багтдаг.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулинд заахдаа:Ард түмний билэг авъяас, мэдлэг, туршлага, эрдэм ухаан, ур чадварын тодорхой илэрхийлэл болон биет бусаар өвлөгдөн уламжлагдаж ирсэн түүх, угсаатны судлал, ардын билэг, зан үйл, ур хийц, арга барил, дэг сургууль, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий дараахь оюуны соёлын үнэт зүйлийг соёлын биет бус өвд хамааруулна:

4.1.1. эх хэл, бичиг, түүний хүрээний соёл;
4.1.2. аман зохиол;
4.1.3. ардын уртын болон богино дуу, тууль, тэдгээрийг дуулах, хайлах арга барил;
4.1.4. хөдөлмөр, зан үйлийн холбогдолтой уриа дуудлага;
4.1.5. хөөмий, исгэрээ, аман болон тагнай ташилт зэрэг өгүүлэхийн эрхтний шүтэлцээт урлаг, тэдгээрийг илэрхийлэх арга барил;
4.1.6. үндэсний хөгжмийн зэмсгийг урлах,хөгжимдөх, аялгуу тэмдэглэх арга барил;
4.1.7. ардын уламжлалт бүжиг, бий, биелгээ;
4.1.8. уран нугаралт болон циркийн үзүүлбэрийг илэрхийлэх гоц авъяастны ур чадварын арга барил;
4.1.9. ардын гар урлалын дэг сургууль;
4.1.10. ардын ёс заншил, зан үйлийн уламжлал;
4.1.11. эрдэм ухааны уламжлал;
4.1.12. ардын бэлгэдэх ёсны уламжлал.

ЮНЕСКО-гийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгалах тухай конвенц”-д биет бус өвийг тодорхойлохдоо: “Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг хүмүүс, зарим тохиолдолд хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зөншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, мэдлэг болон дадал, эдгээртэй холбоо бүхий зэмсэг, эд зүйлс, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлнэ. Биет бус өв нь дараах хэлбэртэй байна.
1. Соёлын биет бус өвийг тээгч хэлийг оролцуулан аман уламжлал, түүнийг илэрхийлэх хэлбэрүүд;
2. Урлагийн тоглолт үзүүлбэрүүд;
3. Заншил, зан үйл, баяр ёслол;
4. Байгаль болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншлууд;
5. Уламжлалт гар урлал;

Үеэс үед уламжлагдах соёлын биет бус өвийг хамт олон, бүлэг хүмүүс нь тэдгээрийг хүрээлэн буй орчин, байгаль, түүхийн харилцан шүтэлцээнээс шалтгаалан байнга шинэчилдэг бөгөөд тухайн өв нь тэдгээрт оршин тогтнох болон залгамж чанарын мэдрэмж төрүүлж, соёлын төрөл зүйл, хүний туурвилыг хүндэтгэхэд дэмжлэг үзүүлдэг. Энэхүү конвенцийн зорилгод олон олон улсын хүний эрхийн зөвхөн одоо мөрдөж буй баримт бичиг болон хамт олон, бүлэг, хувь хүмүүсийн хоорондын харилцан хүндэтгэл, мөн тогтвортой хөгжлийн шаардлагуудад нийцсэн соёлын биет бус өвийг авч үзнэ. 
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэж хэн вэ? 
Соёлын биет бус өв өвлөн уламжлагч гэдэгт соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, сайдаас олгосон “Соёлын биет бус өв өвлөн уламжлагч” батламж бүхий этгээдийг; Соёлын биет бус өвийг өвлөн суралцагч гэдэгт Соёлын өвийн төвийн бүртгэлд орсон, өвлөн суралцаж байгаа “Соёлын биет бус өв өвлөн уламжлагч”-ийн батламж аваагүй этгээдийг ойлгоно.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)