Тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн санд лэнд менежер програм нэвтрүүллээ

2018-11-30 12:07:15

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирлагын газраас тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн санд Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлж байна.

Энэхүү бүртгэлийн систем нэвтэрсэнээр  тусгай хамгаалалттай газар нутагт нэгж талбарын ашиглагч нарын мэдээлэл нь өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжиж засварлагдан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбогдохоос гадна иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудад үзүүлж буй газрын харилцааны үйлчилгээг цахимаар дамжуулан нээлттэй ил тод хүргэж, цаг хугацаа орон зайнаас үүссэн үйлчилгээний хоцрогдол арилна гэдэгт итгэж байна хэмээн БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл хэллээ.

Тус систем нь улсын хэмжээний мэдээллийн санг бусад төрийн байгууллагуудын үүсгэсэн олон төрлийн мэдээллийн сангуудтай холбож мэдээлэл солилцох боломжийг бий болгох, иргэд, аж ахуйн нэгжүүд газрын төлбөр, татварын төлөлтийг цахим болон гар утас ашиглан төлөх, хянах боломжийг бүрдүүлэх ба  нотариат, банк санхүүгийн байгууллагууд болон бусад эрх бүхий байгууллагуудтай бодит агшны мэдээллийг солилцох боломжийг бүрдүүлэх юм.

Түүнчлэн нийт 33 хамгаалалтын захиргаадад нэгдсэн стандарт бүхий нэг систем ашиглаж, 30 гаруй төрлийн өргөдлийн бүртгэл, түүний шийдвэрлэлт, 41 төрлийн тайлан мэдээ автоматжиж, 10 гаруй төрлийн хяналт шалгалтыг автоматаар хийх боломж бүрдэх юм.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)