МАН-ЫН УЗ: Д.Хаянхярваа, С.Батболд нарыг огцруулахыг дэмжиж, М.Энхболдыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо

2018-11-12 23:50:56

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын дарга М.Энхболд нарыг огцруулах МАН-ын дарга У.Хүрэлсүхийн саналыг хүлээн авах эсэхийг хэлэлцэж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулахад 16 гишүүн дэмжиж, 12 гишүүн татгалзжээ. Харин УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг МАН-ын дарга У.Хүрэлсүх намын бүлэгтээ танилцуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудал дээр санал хураалт явуулахад тоо тэнцсэн тул дахин санал хураалт явуулахад 15 гишүүн намын даргынхаа саналыг дэмжсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

Тэгэхээр Хотын дарга С.Батболдыг огцруулах нь. Түүнийг огцруулах асуудлыг НИТХ-аар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)