Д.Хаянхярваа Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ

2018-11-12 12:06:25

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр МАН-ын бүлгийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн хувиар бус УИХ-ын гишүүний хувиар УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлж байгаа гэлээ.

Мөн  ЖДҮ-ийн зээл авсан албан тушаалтнуудад шат шатандаа хариуцлага тооцохыг шаардав.

Тэрбээр, "Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг тойрсон асуудал сүүлийн өдрүүдэд нийгмийн бухимдлыг төрүүлж байна. Гэвч намын түвшинд ямар ч алхам хийхгүй байна. Б.Батзоригийг сайдын тушаалаас нь буулгаснаар ЖДҮ асуудал намжих байх гээд хүлээж байх шиг байна. Би Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хандаж УИХ-ын чуулган дээр үг хэлсэн. Ил тод шүүмжлэлийг зөрчил гэж үзэхгүй байна.  Хэлсэн шүүмжлэлээс зөвийг нь тунгаан бодох эсэх нь улс төрийн ухааны цар хүрээ. Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр над уруу давшлах явдал гарч байна. Би энэ бүхнээс айхгүй. Надад концесс, тендер зэрэг санхүүтэй холбогдсон зүйл байхгүй гэдгийг мэдэгдэж байна.

29 хүн гарын үсэг зуруулаад У.Хүрэлсүхийг огцруулах гэж байна гэх асуудал бас яваад байна. УИХ Засгийн газраа тарааж тогло гэж ард түмэн биднийг 2016 онд сонгоогүй. Тамирдсан шударга ёсыг сэргээ, ядарсан олонд тусал гэж 2016 онд ард түмэн үүрэг даалгавар болгож биднийг сонгосон. Би өнөөдөр Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрт шаардлага хүргүүлж байа. 11 сарын 20-ны дотор МАН Бага хурлаа хуралдуулж шударга бус зүйлээ хэлэлц гэж шаардаж байгаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр шүдгүй арслан мэт байна гээд У.Хүрэлсүх хэлсэн. Юу хүсээд, нэхээд байгааг нь ойлгохгүй байна. Би гайхаж байна. АТГ, шүүх, прокурор гээд хууль хүчний бүх эрх мэдэл нь тэр хоёрт байгаа. Яагаад өөрийнх нь гарт нь байгаа хууль хүчний байгууллагыг удирдан зохион байгуулаад шударга бус зүйтэй тэмцэж чадахгүй байгаа юм" хэмээлээ.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)