Хөгжмийн шилдэг бүтээл Улсын санд авах ажлыг "Алтан намар" наадамтай нэгтгэн зохион байгууллаа

2018-11-01 10:07:01

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам” –ын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар Монголын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран “Хөгжмийн том хэлбэрийн бүтээл”-ийг шалгаруулж, “Алтан намар-2018” наадмыг амжилттай зохион байгууллаа.

Тус наадамд 20 гаруй хөгжмийн зохиолчийн 30 гаруй бүтээл ирүүлсэнээс  БСШУС-ын сайдын тушаалаар байгуулагдсан мэргэжлийн зөвлөл шилдгийн шилдгээр 5-н бүтээлийг шалгарууллаа. Энэ жилийн наадам нь Монголын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран  хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд  авах ажлыг “Алтан намар” наадамтай хамтад нь нэг цогц ажил болгон хийж байгаагаараа онцлог болж байна. Улсын санд худалдан авсан шилдэг бүтээлийн цомог /CD/ болгон гаргаж олон нийтэд хүргэх юм. “Алтан намар -2018” наадмын шагналтнуудын тоглолт 2018 оны 10 дугаар сарын 30-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болсон юм. Наадмын шилдгээр шалгарсан Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Ятгын концерт №2”, Ш.Өлзийбаярын “Чингисийн хүүхдүүд киноны хөгжим”, Цэн.Эрдэнэбатын  “Ятгын II концерт”, Б.Ганхуягын “Байтаг богд” магтуу, Ж.Энхбаярын “Рапсодия” бүтээлүүдийг Улсын санд худалдан авлаа.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)