Баян-Өлгий аймагт ажилгүйдэл 33 хувиар өсчээ

2018-10-15 16:22:38

 

“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль Баян-Өлгий аймагт энэ сарын 12-нд явагдлаа. Энэ үеэр Баян-Өлгий аймгийн 11 сум, тосгоны төлөөлөл бүхий 140 гаруй эмэгтэй дуу хоолойгоо нэгтгэн нэр дэвшигчидтэй уулзаж, санал бодлоо солилцсон байна. Тус аймгийн эмэгтэйчүүдэд ажилгүйдэл, ядуурал тулгамдаад буйг уулзалтын үеэр онцолжээ. Тодруулбал, Баян-Өлгий аймагт ажилгүйдэл сүүлийн хоёр жилийн дотор 33 хувиар нэмэгдсэн байна. Мөн аймгийн хэмжээнд нийт 23626 өрх байгаагаас8400 нь буюу 36 хувь нь ядуу, 4400 буюу 18,4 хувь нь нэн ядуу ангилалд хамаардаг гэв. Баян-Өлгий аймгийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаад буй ажилгүйдэл, ядуурлын түвшинг бууруулах чиглэлээр дорвитой алхам хийж, эмэгтэйчүүдийг ажилтай, орлоготой байлгахын төлөө ажиллахыг нэр дэвшигчдээс хүсчээ. Түүнчлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мод тарих” өдөр Баян-Өлгий аймагт тохиож, “Сэтгэлийн хүч” аянд нэгдсэн эмэгтэйчүүд, нэр дэвшигчид хамтдаа мод тарьсан байна.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)