Ерөнхий сайд У.Хүрэлсүх Газрын тосны үйлдвэрийн явцтай танилцахаар хөдөллөө

2018-10-15 10:11:47

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд бүтэцийн үйлдвэрүүд, Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтэцийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцахаар Дорноговь, Говьсүмбэр аймаг руу хөдөллөө.

Ерөнхий сайдын орон нутгийн томилолтын эхэнд Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах “МАК” ХХК-ийн “Евро блок” үйлдвэртэй танилцсан юм. 2015 оны зургадугаар сард нээлтээ хийсэн хийт "Евро блок"-ийн үйлдвэр эдийн засагт хэмнэлттэй, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй европ стандартыг хангасан бөгөөд ХБНГУ-ын “Топверк” группийн “HESS ААС systems” технологийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм.

Мөн өнөөдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах “МАК” ХХК-ийн Цементийн үйлдвэртэй танилцахаар төлөвлөөд байна. Ерөнхий сайдын томилолтын гол хэсэг нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт орших  Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлын явцтай  танилцах юм.Дэд бүтцийн барилгын ажлыг зургадугаар сард эхлүүлсэн ч дөрвөн сарын дотор 35 хувьд хүрээд байгаа. Бүтээн байгуулалт ид өрнөж байгаа тус бүсэд ажиллаж, ажлыг улам ахиулахын тулд шаардлагатай зүйлстэй танилцахаар төлөвлөжээ.

Мөн өнөөдөр Замын-Үүд суманд Тээвэр ложистикийн төв нээлтээ хийх юм байна. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)