Ардчилсан нам Сүхбаатар аймгийн Засаг даргыг томилуулах эрхтэй боллоо

2018-10-08 12:43:17

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр аймаг, таван суманд нөхөн болон дахин сонгууль болсон. Үүний нэг нь Сүхбаатар аймагт болсон бөгөөд тус аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Ж.Батсуурь өрсөлдөгчөө 71 хувийн саналаар ялсан байна. Ингэснээр Ардчилсан нам тус аймгийн ИТХ-д 17 төлөөлөгчийн суудалтай болсон бол МАН 16 төлөөлөгчтэй болж байгаа юм. Үүний үр дүнд Ардчилсан нам Сүхбаатар аймгийн Засаг даргыг томилох саналын эрхтэй болж буй бөгөөд өнгөрсөн хоёр жилийн турш тус аймаг ИТХ-ын дотоод зөрчил хурцтаж, Засаг даргаа огцруулсан түүх дахин давтагдахгүй болов.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)