Д.ЭРДЭНЭЧУЛУУН: МИНИЙ БАГАХАН ЦУС ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ АВАРДАГ ГЭЖ БОДОХООР ӨӨРӨӨРӨӨ БАХАРХДАГ

2018-06-18 15:41:04

Өнөөдөр донорын өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан “Алтан донор” Д.Эрдэнэчулуунтай ярилцлаа.

-Та 20 жилийн турш цусаа бэлэглэх их үйлсэд зүтгэжээ. Энэ ч утгаараа өнөөдрийг маш сайхан тэмдэглэдэг байх. Баярын өдрийнхөө дурсамжаас хуваалцахгүй юу?
-Тиймээ. Миний хувьд их чухал өдөр. Маш их ач холбогдол өгч догдлон хүлээдэг. Хоёр жилийн өмнөөс эхлэн “Алтан донор” хэмээх цолыг манай улс олгож эхэлсэн байдаг. Би энэ хүндтэй цолыг жил гаруйн өмнө хүртсэн. Түүнээс хойш донор гэдэг нэрээ улам бүр эрхэмлэн хайрлах болсон. Мөн өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн 378 жилийн ойгоор миний ажил үйлсийг үнэлж “Хүндэт жуух” бичгээр шагнасан. Үүнд би туйлын их баяртай байгаа. 

-Хүмүүс доноруудаар бахархаж, хүндэлдэг ч өөрсдөө цусаа өгөхдөө маш эмзэгээр ханддаг. Бие нь өвдөх, өөрсдөө цусгүй болчих мэтээр боддог. Та одоогоор хэчнээн удаа цусаа өгсөн бэ?
-150-аас дээш удаа цусаа өгсөн хүнд “Алтан донор” олгодог. Би одоогоор 164 удаа өгсөн байна. Сүүлийн жилүүдэд би сийвэнгийн донор болсон. Миний эргэн тойрныхон ч гэсэн “Та ийм олон удаа цусаа өгчихөөд яаж амьд явдаг байна”, “Төрөлхийн дуусашгүй цустай төрсөн”, зарим нь бүр “Бусдаасаа их цустай” гэж ярьдаг. Би цус ихтэй болохоор донор болсон юм биш. Эрүүл хүний цус байгалиасаа цаг үргэлж төлжиж байдаг. Цусаа өгснөөр хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө байдаггүй. Харин ч бие хөнгөрөөд, толгой өвдөх нь бага болдог. Мөн сэтгэл ч  сайхан болдог. Цусаа өгөлгүй удахаар толгой өвдөж, хүзүү хөшдөг.
-Нэг удаа цусаа өгөхөд гурван насанд хүрсэн хүний амь аварсантай адил гэдэг. Тэгэхээр таны амьдралдаа хийсэн буянг зүйрлэх аргагүй юм. Харин анх донор болох их үйлсэд хэрхэн сэтгэл шулуудсан тухайгаа хуучлахгүй юу?
-1990-ээд оны үед би Говь-Алтай аймгийн эмнэлэгт ажилладаг байсан. Эмнэлгийн ажил гэдэг сэтгэл эмтэлж, өр өвтгөмөөр зүйлстэй цөөнгүй тулгардаг. Мэдээж сайхан зүйлсийг нь өгүүлээд барахгүй. Гэхдээ сайны хажуугаар сэтгэл эмтрэх нь элбэг. Тэр үед нэг өвчтөнд цус хэрэгтэй болсон. Донор хайгаад хайгаад олоогүй. Тухайн үед донорууд нэг их байгаагүйгээс гадна, суурьшмал байх нь ховор. Тэгээд би “Цусаа өгье” гэсэн. Аз болж тэр өвчтөн бид хоёрын цусны бүлэг  таарсан. Ингээд л би миний багахан цус хүний эрдэнэт амь авардагийг мэдсэн. Тэр бүхний дараах сэтгэгдэл над үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байсан. Дээсэн дөрөөн дээр  байсан тэр хүний амь миний жаахан цусаар тэжээгдэж, гэр бүл, хайртай дотны хүмүүстээ өдөр бүр харагдаж баясал бэлэглэнэ гэхээс би өөрөөрөө бахархсан. Түүнээс хойш би олон удаа цусаа өгсөн. Аймаг жижигхэн учир цус хэрэг болбол манайд хүрээд ирдэг. Хүний ганц хүүгийн амийг аварсанаа би ерөөсөө мартдаггүй юм. Ижий нь ирээд амттан, бэлэг сэлт бариад талархлаа илэрхийлээд л...Хамгийн гол нь тэр ижийн нулимс баярынх байсан. Тэр бүхний дараа амьдралын шаардлагаар хот руу ирсэн. Гэсэн ч би хайсаар байгаад цусаа өгөх газраа олсон. Хотод ирээд гурван сар амарч байж цусаа өгдөг гэдгийг мэдсэн. Анх өгч байхдаа яаралтай хэрэг гарвал  шууд өгдөг байсан. Нэг удаа дөрөвхөн хоногийн дараа 200 гр цус өгсөн. Одоо бодоход зоригтой байжээ. Эмч нар “Болохгүй ээ” гэж загнасан ч би зүтгэсээр, энэ хүнийг чинь яах юм гэсээр байгаад өгсөн. 
-Тухайн үеийн нийгэм, орчин өөр байж. Одоо тэр байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ. Та цусаа өгч амийг нь аварсан хүнээ мэддэг үү?
-Тийм шүү. Тэр үеийн нийгэм одоогийнхоос шал өөр. Одоо бүх юм  боловсронгуй сайхан болсон. Би саяхнаас сийвэнгийн донор болсон юм. Тэгэхэд нэг удаа надаас 600 гр  цус аваад, цуснаасаа сийвэнг нь ялгаж авч, өнөөх цусаа буцаагаад миний биед шахдаг болсон. Гэвч дээр үед сийвэнг нь аваад нөгөө цусаа буцаж  шахах биш, ашиглах боломжгүй гээд хаядаг байсан. Цус өгөх газар дүүрэг бүрт нээгдэж, иргэдэд дөхсөн. Сар бүрийн 3-ныг “Цусаа өгөх өдөр” болгон хүмүүсийг уриалж байна. Албан байгууллага, олны танил хүмүүс их сургуулийнханаараа  гэх мэт хүмүүс олноороо ирж цусаа бэлэглэдэг болсон. Манай улсын цусны нөөц ч нэмэгдэж, яаралтай цагт тайван байж болохоор болсон. Цус хадгалах сав дуусна гэж байхгүй. Элбэг сайхан байна. Дээр үед шилэнд цусаа хадгалдаг байсан. Ингэснээр аюулгүй байдал, хадгалалтын горим алдагдах талтай.  Гэтэл одоо зориулалтын, илүү боловсронгуй саванд хадгалж байна. Хүмүүс ч биднийг залуу байхад цусаа өгөх дургүй,  ойлголт нь ч буруу байсан. 
-Таныг цусаа өгөхөд гэр бүлийнхэн нь яаж хүлээж авдаг вэ?
-Ээж  эхлээд дургүй байсан. Тухайн үед “Яах юм. Хэрэггүй ээ, миний охин. Өөрөө ядарна” гэдэг. Би нууцаар өгдөг байсан юм. Сүүлд “Хүндэт донор” болсон чинь “Хүүе, чи өгдөг байсан юм уу” гээд гайхсан. Дараа нь “Алтан донор” болоход мөн л тэгж гайхаж билээ. Одоо хүлээн зөвшөөрсөн. Бахархах, хүндэтгэх нь их болсон. Цусаа бэлэглэх нь авлагагүй өглөг юм. 
-Хүмүүсийг донор болохыг хэр ятгадаг вэ. Дотны хүмүүст нь донор бий юү?
-Охин минь “Хүндэт донор”. Хүмүүсийг энэ үйлсэд уриалахыг их хичээдэг. Зарим нь ганц, хоёр удаа өгөөд үзье гээд сонирхдог. Зарим нь шууд татгалздаг. Мэдээж тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалдаг. Гэхдээ цус багатай, бие муутай хүн донор болохоор очиход  эмч нар зөвлөгөө өгөөд “Болохгүй” гэдгийг нь тайлбарлаад явуулдаг. 
-Хүнд цусаа өгч байгаа тул донорууд маш эрүүл байх хэрэгтэй байх. Тийм үү?
-Тэгэлгүй яахав. Цусаа өгөх бүртээ шинжилгээнд ордог. Элэгний “В”, “С” вирусээс эхлүүлээд бүх төрлийн шинжилгээнд хамруулж байж, донорын цусыг өвчтөнд шилжүүлдэг. Тэгэхгүй бол эрсдэлтэй. Би бараг л 14 хоногт нэг удаа бүх төрлийн шинжилгээнд хамрагддаг. Донор байх нь хариуцлагатай байхын нэр гэж би ойлгодог.
-Цусаа өгөх давтамжийн тухайд тодруулахгүй юу?
-Эмэгтэй хүн гурван сард нэг, эрэгтэй хүн хоёр сард нэг удаа цусаа өгдөг. Нэг удаа авахдаа 400 гр цус өгнө. Харин сийвэнгийн донор 600 гр-ыг өгөөд, буцааж хийлгэдэг. Цусаа өгсний дараа толгой эргэх, бие муудах зэрэг шинж надад илэрдэггүй. 
-Доноруудад чиглэсэн хууль, эрхзүйн орчин хэр бүрэлдсэн гэж та дүгнэдэг вэ. “Хүндэт донор”-уудад үзүүлэх хөнгөлөлтүүд хангалттай байдаг уу?
-Энэ тал дээр сайн гэж хэлмээр байна. Бүх юм нууцлалтай байдаг. “Хүндэт донор”-ууд нийтийн тээвэрт үнэгүй зорчдог. Жилд нэг удаа улсын амралтад үнэгүй амрах эрх бий. 

"Үндэсний шуудан" сонин Б.БОЛОР-ЭРДЭНЭ 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

MO      ip : 105.112.106.212 2018-08-08 12:17:20
Жозеф Лиза зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогоос бэлэн мөнгө олгож, 50.000 еврогоос 30000 еврогоос 300 мянган еврогоор санхүүжилт хийдэг. Тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.

Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их мөнгө хэрэгтэй байгаа болон төлөх ёстой хугацааг зааж өгнө үү. Хурдан кредитийн болон төгсгөлгүй төлбөрийн дарамт.
манай вэбсайт (www.joseluisloans@gmail.com) эсвэл манай хаягаар (joseluisloans@gmail.com)

M      ip : 105.112.106.212 2018-08-08 12:12:40
Жозеф Лиза зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогоос бэлэн мөнгө олгож, 50.000 еврогоос 30000 еврогоос 300 мянган еврогоор санхүүжилт хийдэг. Тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.

Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их мөнгө хэрэгтэй байгаа болон төлөх ёстой хугацааг зааж өгнө үү. Хурдан кредитийн болон төгсгөлгүй төлбөрийн дарамт.
манай вэбсайт (www.joseluisloans@gmail.com) эсвэл манай хаягаар (joseluisloans@gmail.com)

MARE      ip : 105.112.106.212 2018-08-08 12:11:37
Би Burgenland-ийн сайн хүн
//www.joseluisloans.com эсвэл цахим захидал: Миний Би маш их аз жаргалтай Өнөөдөр AM, Бурхан Хосе Луис Зээлийн компани .website, HTTPS, адислах Хосе Луис хэмээх бодит, жинхэнэ ЗЭЭЛИЙН компаниас байшин худалдан авах зээл нь зээл авсан хэрхэн мэдүүлгийг joseluisloans@gmail.com

Миний нэр бол мaria, би Дархан хотоос ирсэн. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна.
Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан
Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө
миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийхийг хүсдэггүй байсан учраас би мөнгө зээлж авсан
Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн
Тэрбээр з





(0/800)