УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн ордонд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх шийдвэр гаргасны сэтгүүлчид мэдээллэсэн. Хуулиараа УИХ түүний өргөдлийг хэлэлцэж, хүлээн авснаар түүний бүрэн эрх дуусгавар болох ёстой. Харин УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал өнгөрсөн парламентад УИХ-ын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан ч чуулганы хуралдаанаар олонхийн саналаар түүний хүсэлтийг хүчингүй болгож байсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Гантулгын өргөдлийг хэлэлцэх УИХ-ын чуулганы хуралдааны шийдвэр хэрхэн гарахаас түүний асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Гэсэн ч МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрээр тэрбээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэдгээ мэдээллэсэн. Эндээс харахад УИХ ч дээрх шийдвэрийг гаргах нь ойлгомжтой. Ингэснээр УИХ-ын 42 дугаар тойрогт ирэх өдрүүдэд нөхөн сонгууль болох нь тодорхой болов бололтой.
Сэтгэгдлүүд :