Д.ГАНТУЛГА УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТ ГАРГАЛАА

2018-06-11 15:20:40

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хүчирхийлэл үйлдсэн хэмээн нэр бүхий эмэгтэй жилийн өмнө гомдол гаргасан. Энэ хэрэг удтал шалгагдаж, тодорхой бус нөхцөл байдалд байсаар өнгөрсөн долоо хоногт УИХ Ерөнхий прокурорын газрын хүсэлтийн дагуу хуралдаж, түүнийг УИХ-ын гишүүнээр нь үлдээсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Гантулга уг хэрэг явдалтай холбогдуулан өөрийн бүрэн эрхээсээ татгалзаж, албан ёсоор чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаа дөнгөж сая төрийн ордонд мэдээллээ. Ингэснээр уг хэрэг бүрэн шалгагдах боломжтой болж байгаа юм. Гэхдээ УИХ дахин хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлөх учиртай.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)