Д.Гантулга, Д.Мурат нарын тухай Халдашгүй байдлын ДХ-ны шийдвэрийг Хууль зүйн БХ няцаав

2018-06-08 18:25:30

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн дэмжиж, ердөө хоёр цаг хүрэхгүй хугацааны өмнө шийдвэр гаргасан. Нэмэлт мэдээлэл өгөх үүднээс танилцуулахад уг хороонд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ч.Улаан гэсэн өнөөгийн парламентын хамгийн туршлагатай улстөрчид харьяалагддаг. Гэтэл Хууль зүйн байнгын хорооноос уг хорооны шийдвэрийг няцааж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэдэг шийдвэр гаргасан байна. Ингэснээр УИХ Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэдэг шийдвэр дээр горимын санал хураалт явуулах юм.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)