Энэ амралтын өдрүүдэд “Монголын чопперчин ахан дүүс”, “Ред фалконс” ТББ-ууд хамтран дөрөв дэхь жилдээ “Талын салхи-2018” олон улсын мото наадмыг зохион байгуулна. Орос, Хятад, Монгол гэсэн гурван орны 790 гаруй мотоциклчид оролцох уг цувааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлж давхих гэнэ. Энэ тухай зохион байгуулагчид нь онцолсон бөгөөд “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-ын гишүүн Б.Болдбаатар “Миний мэдэхээр энэ дэлхийд Ерөнхий сайд мотоцикл унаж буй хоёр дахь тохиолдол болж бүртгэгдэх нь. Оросын Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд байхдаа мотоцикл унаж байсан” гэв.
Сэтгэгдлүүд :