С.БАЯРЦОГТОД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

2018-06-08 17:48:14

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ болон Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулсан Дубайн гэрээтэй холбогдон шалгагдаж эхэлсэн Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өнөөдрөөс суллаж, цаашид хилийн хориг тогтоон шалгахаар боллоо. Тэдний хэн хэн нь эрүүл мэндийн шалтгаантай байсан гэх бөгөөд өнгөрсөн долоо хоногоос эхлэн Сайд нарын хоёрдугаар эмгэлэгт эмчилгээ хийлгэж эхэлсэн.

Тэгвэл цаашид “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг суллах тухай асуудал мөн л яригдаж таараа. Тэрбээр олон нийтийн дунд Оюутолгойтой холбоотой баривчлагдсан төрийн зүтгэлтнүүдээс хамгийн нэр хүнд сайтай байгаа. Тэр хэрээр сошиал ертөнцөд ч түүнийг өмгөөлөх хандлага их байх болсон. Дээр нь, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэх тухай гэр бүлийнх нь хүний ярилцлага ч хэвлэлд нийтлэгдсэн.

Харин энэ дунд дөрөвдүгээр сарын 1-ний өдөр баривчлагдсан Сангийн сайд асан С.Баярцогтын баривчилгаа хэзээ дуусах вэ гэдэг асуудал төдийлөн яригдсангүй. Учир нь тэрбээр баривчлагдсан цагаасаа хойш нэг ч удаа хэвлэлээр дамжуулан мэдэгдэл хийх замаар олны анхааралд орохуйц нэг ч үг үйлдэл хийгээгүй юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр өнгөрсөн олон жилийн гэмт хэргийн холбогдолтой шалгагдаж, сэжиглэгдэж байсан улстөрчдөөс ганцаараа аврал эрж, уйлан дуугараагүй гэдгээрээ ялгарав. Тиймээс энэ чанарт нь түүнд талархал илэрхийлье. Учир нь, монгол төрийн босго өндөр гэдэгчлэн улстөрчдийг тойрсон төрийн хайр халамж, хүндлэл их. Энэ хэрээр улстөрчид аливаа мэдээлэлд нэр холбогдохгүй зэрэгцэн өөрсдийгөө хүний сайн эсвэл хохирогч мэтээр ойлгуулахыг хичээдэг. Үгүй ядах нь ээ л, хорихын өрөөнөөс чанга тодоор хашгирч ирдэг. Харин энэ зуршил С.Баярцогтод байсангүй нь олзуурхууштай. Мууг муугаар нь сайныг сайнаар нь харахад нүд л бол үүнд нь яагаад олзуурхаж болохгүй байх билээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Bilor      ip : 103.26.195.124 2018-06-11 17:37:24
Bayartsogtiig sullaach.

Бөгс долоогчид      ip : 66.181.161.89 2018-06-11 15:05:02
Очиж долоогооч

Будаан      ip : 64.119.19.234 2018-06-11 14:21:32
Аа мэдэхгүй. Ялтан бол ялтан хулгайч хүнд хүн чанар жаахан болов байгаа байлгүй дээ

Отгонтүйн      ip : 27.123.214.121 2018-06-10 00:55:19
Угаасаа Монголоо гэсэн сэтгэлтэй хүн шүү дээ. Ялгарч ч бна даа.





(0/800)