Монгол, БНСУ-ын эрхтэн шилжүүлэн суулгалтын IV семинар болох гэж байна.

2018-06-07 20:25:54

Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбоо, ЭМЯ, ЭМХТ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг, БНСУ-ын эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг, Рафаел Интернейшнл ТББ, Вайталлинк байгууллагууд хамтран Монгол-Солонгосын эрхтэн шилжүүлэн суулгалтын IV семинарыг 2018 оны 6 дугаар сарын 8-9-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Семинар нь Донорын тухай хуулийг сурталчлах, тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний менежментийг хэрхэн зөв зохион байгуулах, хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой юм.  

Уг  семинарын хүрээнд  өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны мэргэжилтнүүд болон УНТЭ-гийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч, мэргэжилтнүүдтэй  семинарын төлөөлөгчид болох  Жереми Чапман  Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэгийн өрөнхийлөгч асан  /Австрали/, Ин Сунг Мүүн БНСУ-ын эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэгийн өрөнхийлөгч, Анг Кури  Рафаел Интернейшнл ТББ, Вайталлинкийн захирал, Вон Хюн Чо  БНСУ-ын эрхтний Донорын агентлагийн ерөнхийлөгч болон албаны хүмүүс уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцож, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны туршлагаас хуваалцах уулзалт зохион байгууллаа.

Уг уулзалтанд Монголын талаас  Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны  тэргүүн, төрийн шагналт, хүний гавьяат эмч Д.Нямсүрэн, ЭМХТ-ийн ЭЭЭШСҮАЗА-ны дарга, хүний гавьяат эмч П.Батчулуун, УНТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Чулуунбаатар, УНТЭ-ийн мэс заслын ерөнхий мэргэжилтэн, хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор  О.Сэргэлэн болон УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв, ЭМХТ-ийн төлөөлөл оролцлоо.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)