БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын Удирдаг Ким Жон нар яаралтай уулзалт хийлээ

2018-05-27 22:05:55

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, өчигдөр буюу 26ны өдөр Хойд Солонгосын Удирдаг Ким Жон Унтай зэвсэггүй бүс болох  DMZ дэх Эв Нэгдлийн Ордонд яаралтай дахин уулзалт хийсэн байна.

ЁнХаб агентлагийн мэдээлэлсэнээр Мүн ерөнхийлөгч өнөөдөр 27ны өдрийн 10 цагийн үед  Хөх Ордонд  тус уулзалтын талаар сэтгүүлчдэд мэдэгдэл хийлээ гэжээ.

Мүн ерөнийхлөч хэлэхдээ КимЖон Ун удирдагчдын хүсэлтээр хоёр тал албан бус байдлаар уулзалтыг хийхээр болсон юм гэжээ.

Уулзалтын үеэр 6-р сарын 12ны өдөр болох АНУ болон Хойд Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалт амжилттай болох ёстой гэсэн байр суурийн талаар тодорхой мэдсэн  ба үүний тулд хоёр тал харилцан ажиллахаар болсон гэжээ.

Тэрээр гэнэтийн уулзалтын талаар хэлэхдээ "Энэхүү уулзалтаар бидний хоёр тал шаардлагатай гэж үзвэл албан  бус уулзалтуудыг хэзээд хийж байхаар тохиролцсон бөгөөд  хоёр үндэстний чухал үйл хэрэг явдлын талаар  хэлэлцэн ярилцаж байхаар тохиролцон" гэжээ.

Мөн "Ким удирдагчдын зүгээс тогтсон хэв маяггүй уулзаж байх хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд үүнд нь миний зүгээс баяртайгаар зөвшөөрсөн" гэж уулзалт хийх болсон учрыг талаар мэдээлэлсэн байна. Мүн ерөнхийлөгч цааш хэлэхдээ “Хойд болон Өмнөд Солонгос нь цаашид ийм маягаар уулзалт хийж байх хэрэгтэй гэж би хувьдаа бодож байна” хэмээн онцлон хэлсэн байна.  Мөн  "Бид АНУ болон Хойд Солонгос хоёр улсын дээд хэмжээний уулзалтын талаар илэн далангүй ярилцсансан бөгөөд Трамп ерөнхийлөгчийн зүгээс, Хойд Солонгосын талтай цөмийн зэвсэггүй болох эцсийн шийдвэрт хүрч чадвал тэдэнтэй дайсагнах байдлаа төгсгөл болгоно гэсэн баттай байр суурийн талаар дамжуулсан" гэдгээ нэмж хэлсэн байна.

Уулзалтын дараа Мүн ерөнхийлөгч, Хойд Солонгосын Улсын Зэвсэгт хүчний хүндэтгэл үзүүлэх жагсаал доор Эв Нэгдлийн Ордонд морилсон бөгөөд сэтгэгдлийн дэвтэр дээр “Солонгосын Хойгийн Энх тайван хөгжин цэцэглэлтэд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тай хамт! 2018.5.25  БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин” гэж бичиж үлдээжээ.     

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)